
Ерөнхий сайд Н.Учрал захирамж гаргаж, Х.Нямбаатар-ыг Улаанбаатар хотын даргын албан тушаалаас чөлөөлж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Төсөл, тендерийн хулгай явсаар иргэдийн амьдралд, тэр дундаа аягатай хоол руу хүртэл орсон.” гэж онцлоод, хотын бүх төсөл, тендерийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна. Ажлын хэсгийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудад холбогдох чиглэл өгчээ.
Мөн Ерөнхий сайд өнөөдөр “Хүчит шонхор” захад ажиллах үеэрээ нөөцийн махны бэлтгэл, хотын зарим төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд шүүмжлэлтэй хандаж, “Зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй.” гэжээ.
Үүний дараа АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудад өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын төсөл, тендерүүдийг шалгах тусгай ажлын хэсгийг байгуулж, холбогдох шалгалтыг эхлүүлэхээр болсон байна.
Видео үзэх холбоос:







