
Гудамжаар алхаж явахдаа урд яваа хүнийг анзаарна. Гэхдээ зүгээр нэг харчихаад өнгөрөхгүй мөрөн дээр нь хуяг нэмнэ, нүүрэнд нь дуулга өмсгөнө.Ямар ертөнцөд амьдардаг дүр вэ гэдгийг дотроо бүтээж эхэлнэ.
Хотын хөдөлгөөн дунд толгойдоо баатрууд амилуулж яваа энэ хүн бол Баясгалангийн Тэлмэн.
Б.Тэлмэн бол дижитал артист. Илүү тодруулбал character designer, concept artist чиглэлээр ажилладаг.
Дүр бүтээнэ, тэдгээр дүрийн орчин, түүх, уур амьсгалыг зурна. Цаасан дээр биш, дэлгэцэн дээр. Компьютер, график таблет хоёр түүний ажлын хэрэгсэл.
Тэр ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай гэдгээ мэддэг ч анх удаа уулзсан надад амнаас нь гар нь түрүүлж ажиллаж, төсөөллөө бодит болгон үгээр биш үйлдлээр өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлдэг хүн шиг санагдсан. Магадгүй уншигч авхай танд ч бас тэгж мэдрэгдэх болов уу.
Мэдрэх гэснээс түүний яриан дунд мэдрэмж гэдэг үг олонтаа давхардана. Аяга халуун кофе уухдаа ч, агаарт ганцаараа алхахдаа ч орчин тойрноо ажиглаж жижигхэн зүйлээс ч нандин зүйлсийг мэдэрдэг хүн. Бидний харж буй байшин барилга, түгжрэл, зөрөөд өнгөрөх нэгэн түүний хувьд төсөөлөлд нь хэдийн видео тоглоом болж харагддаг ч юм шиг. Алхам бүртээ амьдралаа яаж амттай болгох вэ гэх мэдрэмжээ олсон мэт…


Анхны бүтээл нь морь унасан хүүхэд. Дөрвөлжин хөлтэй, эв хавгүй хэлбэртэй ч эргээд бодоход энэ миний анхны бүтээл байсан гээд хэлэхэд сэтгэл нь дүүрч, өнгөрсөндөө очсон мэт дахин төсөөлөн ярих нь нүдэнд дулаахан. Хамгийн гол нь төгс зурсан эсэхдээ биш, зурахдаа мэдэрсэн догдлолдоо байсан хэрэг.
Багадаа үзэж байсан animation, Disney-ийн бүтээлүүд, Ice Age түүнийг зүгээр зураад өнгөрөх биш төсөөллөө бодит болгож хөдөлгөөнд оруулах санааг нь төрүүлж байж. Ийнхүү өнөөдөр тэр монголд ховор тооцогдох уран бүтээлчдийн нэг болжээ.




“Нэгэнт Монгол Улсын иргэн болж төрснийх зүгээр л цаг нараа өнгөрөөж урсгалаараа амьдардаг энгийн нэгэн баймааргүй байна. Эх орноо дэлхийд гайхуулсан бүтээлүүд олныг хийхийг хүсдэг” гэж хэлсэн юм. Нээрээ л хүн бүр ийм сэтгэхүйтэй болвол бид өөрсдийн өв соёлоо урлагаар ч, ухаанаар ч дэлхийд таниулж үүх түүхээ хадгалан үлдээх боломжтой юм байна шүү дээ гэх бодол төрж байлаа.


Харин яг энэ чиглэлээр дүр бүтээдэг хүн монголд ховор. Гэхдээ залуусыг үнэхээр дурлаад хийгээд үзвэл сэтгэл, сэтгэлгээ, санхүү гээд бүх талаар боломж нь нээгдэж орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой сонирхолтой мэргэжил шүү гэж хэлж байв. Гэхдээ ажиллах цагийн хувьд хуваарьт баригдахгүй төсөөллөө бодит болгож эхлээд бүтэлгүйтнэ. Дараа нь давтана. Эцэст нь бэлэн болно. Энэ бүхэнд хугацаа шаардлагатай.
Б.Тэлмэнгийн хувьд өөрөө бүхнийг оролдож, туршиж өдий зэрэгт хүрэхдээ цаг алдсан ч туршлага хуримтлуулсан болохоор залуу үеийнхэндээ зааж, чиглүүлэх бодолтой байгаа аж.




Уран бүтээлч хүний хувьд мэдрэмжээ буулгахгүй байхаар бачуурах мэдрэмж төрдөг гэнэ. Түүний хамгийн дээд оргил нь бүтээлийг нь хүмүүс ойлгохгүй хил давж хар ажил хийхдээ мөнгө биш, мөрөөдөл нь түүнд үнэ цэнтэйг хамгийн ихээр ойлгожээ.


Бусад улс оронд Пандагаа хамгаалах хэрэгтэй гэж уриалж байхад тэдний тоо толгой нь зөвхөн монголд л байдаг Мазаалай баавгайнаас хэдэн мянгаар илүү. Тиймдээ ч уран бүтээлчийнхээ хувьд эмзэглэж явдаг зүйлээ ийнхүү биежүүлсэн нь удахгүй дэлхийгээр аялсан анхны Мазаалай болох нь.


Учир нь өнөөдрийн хүүхдүүд кино үзэхээс илүү тоглоом дотор амьдарч байгаатай холбоотой. Тиймдээ ч тэдний ертөнцөд Монгол дүрүүд орж чадвал соёл түгээх хамгийн хүчтэй арга болно гэж бодсон байгаа юм.
Төсөөллөө бодит болгож, мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байгаа Баясгалангийн Тэлмэн гэх уран барималчийн талаар та бүхэн таньж авсан болов уу.










