
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Э.Тамир, Б.Галбадрах, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч М.Сарандаваа нарын мэдээлэлтэй танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-214 тоот, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-261029/
Цахим шуудангийн хаяг: [email protected]
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.








Oroltsoh sonsoh huseltei bna mandating haanaas awhaw