
Бүгд Найрамдах Казакстан Улс болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Казакстан улсад дээд боловсрол эзэмших боломжийг Монголын залууст танилцуулах зорилготой “Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэн нь 2026 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Corporate Hotel & Convention Centre-т болох бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй сурагч, оюутан залуус төдийгүй их дээд сургуулийн төлөөлөл, боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцон цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлан, мэдээлэл солилцохыг урьж байна.
Үзэсгэлэнд Казакстан улсын тэргүүлэх их, дээд сургуулиуд оролцож инженерчлэл, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, анагаах ухаан, боловсрол, бизнес, олон улсын харилцаа зэрэг эрэлттэй мэргэжлийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүд; хос диплом болон хамтарсан сургалтын боломж, олон улсын оюутан солилцоо, төрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Казахстан улсын тэргүүлэх их, дээд сургуулийн төлөөллөөс ганцаарчилсан зөвлөгөө авах, Казахстан улсад суралцахын давуу тал, төгсөөд ажиллах карьерын боломжуудтай танилцахаас гадна их сургуулиудын кампус, лаборатори, судалгааны төвүүд, инновацын төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.









“Study in Kazakhstan” үзэсгэлэн нь Монголын ирээдүйн оюутнууд болон боловсролын байгууллагуудад Казакстаны орчин үеийн дээд боловсролын тогтолцоо, олон улсын түвшний сургалтын орчин, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг танилцуулах томоохон платформ болох тул та энэ боломжийг битгий алдаарай.
Казахстаны Их Дээд Сургууль танилцуулах өдөрлөгт оролцох
ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ
| № | ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ | Сургуулийн холбоос |
| 1 | Г.Даукеевын нэрэмжит Алматыгийн Их Сургууль болонКазахстаны Анхалт Олон Улсын Их Сургуулийн салбар | https://anhalt.university |
| 2 | Алматыгийн Технологийн Их Сургууль | https://atu.edu.kz |
| 3 | Манаш Козыбаевын нэрэмжит Хойд Казахстаны их сургууль | https://ku.edu.kz/?lang=ru |
| 4 | Тураны Их Сургууль | https://turan.edu.kz/ru/ |
| 5 | Алкей Маргуланы нэрэмжит Павлодар багшийн их сургууль | https://ppu.edu.kz/ru/ |
| 6 | Ташеневийн Их Сургууль | https://tashenev.edu.kz/en |
| 7 | Сарсен Аманжоловасын нэрэмжит Зүүн Казахстаны ихсургууль | https://vku.edu.kz/ru/ |
| 8 | А.К. Кусайновын нэрэмжит Евразийн хүмүүнлэгийн хүрээлэн | https://egi.edu.kz/ru_ru/ |
| 9 | “Академик Е.А. Букетовын нэрэмжит Карагандын үндэснийсудалгааны их сургууль” НАО | https://buketov.edu.kz/ru/page/corporate |
| 10 | Казпотребсоузын Караганда их сургууль | https://www.keu.kz/ru/ |
| 11 | “Рудный Аж Үйлдвэрийн Их Сургууль” ХК | https://www.rii.edu.kz/ru/home-2/ |
| 12 | Казахын Үндэсний Эмэгтэйчүүдийн Багшийн Их Сургууль | https://qyzpu.edu.kz/ru/ |
| 13 | “К.И.Сатпаевын нэрэмжит Казахын Үндэсний СудалгааныТехникийн Их Сургууль” ХК | https://satbayev.university/ru |
| 14 | Олон улсын боловсролын корпораци
Казахстаны тэргүүлэх архитектур, барилгын инженерийнакадеми |
https://kazgasa.kz |
| 15 | Д.Серикбаевын нэрэмжит Зүүн Казахстаны Техникийн ИхСургууль | https://www.ektu.kz/?lang=ru |
| 16 | Кенжегали Сагадиевын нэрэмжит Олон улсын бизнесийн ихсургууль | https://uib.edu.kz |
| 17 | С. Утебаевын нэрэмжит Атыраугийн газрын тос, хийн ихсургууль | https://aogu.edu.kz |
| 18 | Казахын Усны менежмент ба усжуулалтын үндэсний ихсургууль! | https://kaznuvhi.edu.kz |
| 19 | Хериот-Ватт Их Сургуулийн салбар | https://zhubanov.edu.kz/ru/hw/category/1/ |
| 20 | “Иргэний нисэхийн академи” ХК | https://caa.edu.kz |






