
Өнгөрсөн бямба гарагт Москва хотын Улаан талбайд аугаа их эх орны ялалтын 81 жилийн ойн баярын парад болж өнгөрөв. Урьд урьдын жилүүдэд Ялалтын парад багадаа 1 цаг үргэлжилж байсан бол энэ жилийн парад 45 орчим минут үргэлжилжээ.
2007 оноос хойш анх удаа Ялалтын парад цэргийн техникийн цуваагүй мөн Суворовын нэрэмжит сургууль, Нахимовын нэрэмжит тэнгисийн хүчний сургууль, кадетын корпусын сурагчидгүй болж өнгөрсөн ба Оросын Батлан хамгаалахын яам энэ талаар урьдчилж мэдэгдсэн билээ.
Ялалтын парадад Беларус, Лаос болон Малайз улсын төрийн тэргүүнүүд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхаз болон Өмнөд Осетийн ерөнхийлөгчид, ОХУ-ын Батлан хамгаалахын яам, Аюулгүй байдлын зөвлөл, Холбооны Хамгаалалтын алба, Дотоод хэргийн яам, Гадаад Тагнуулын албаны албан тушаалтнууд оролцсон бол засгийн газрын гишүүдээс хэн ч оролцоогүй байна.


Өнөөдөр цэргийн тусгай ажиллагаа гүйцэтгэж буй дайчид маань НАТО-гийн орнуудын зэвсгээр зэвсэглэсэн түрэмгий хүчний эсрэг тулалдаж байна. Манай баатрууд урагшилсаар фронтын шугам дээр ч, фронтын шугамын ард ч ялалт ойрхон байна. Манай улсын хувь тавилан ард иргэд, зэвсэгт хүчнийхэн, үйлдвэрийн ажилчид, санваартан хуврагууд болон сайн дурынхны гарт байна.
Бид үргэлж ялж ирсэн. Оросын ард түмэн юуг ч ялан дийлж чадна.” хэмээн онцолжээ.
Түүнчлэн тэрээр Ялалтын парадын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Миний бодлоор ОХУ-Украины дайн дуусах тийшээ хандаж байна. В.Зеленский уулзаж ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Уулзах хүсэлтэй хүмүүс нь ирээд уулзана биз. Гуравдагч оронд ч уулзаж болно. Гэхдээ ингэхийн тулд бүх зүйлээ эцэслэн тохиролцсон байх хэрэгтэй. Энхийн гэрээ нь урт хугацаанд үргэлжлэх түүхэн ач холбогдолтой, эцсийн хувилбар нь байх хэрэгтэй. Яриа хэлэлцээ нь ОХУ, Украин хоёр улсын асуудал хэдий ч АНУ зуучлагчийн хувиар үзүүлэх дэмжлэгээс татгалзахгүй.” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera







