
Г.Дамдинням: Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо. Харамсалтай байна
УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлахтай холбоотой санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн нийт олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.
Тус хуулийн төсөлд гурван том төслийг санхүүжүүлэхтэй холбоотой заалт орж ирсэн байсан юм. Тодруулбал, үүнд Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийн бүтээн байгуулалт багтаад байжээ.
Энэ тухай АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: “Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо. Санхүүжилтийн бэрхшээлийг шийдэх санал хураалт УИХ дээр дэмжигдсэнгүй. Харамсалтай байна. Ингэснээр гарах үр нөлөө нь шатахууны хомсдол үүснэ. Гэхдээ би шантрахгүй хуулийн төслөө өргөн барьсаар байх болно. Магадгүй энэ хуулийн төслөөсөө зөвхөн газрын том боловсруулах асуудлыг дангаар нь салгаж авах боломж байхыг эрэл хайгуул хийнэ. ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Видео ярилцлагыг үзэх линк:







