
АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнүүдийг гаалийн татвараас чөлөөлөхийг шаарджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европын холбооноос 7-р сарын 4-нөөс өмнө АНУ-тай хийсэн худалдааны гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаарджээ. Эс бөгөөс Вашингтон Европын холбооны импортын бараа бүтээгдэхүүнүүдийн гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэжээ. Өнгөрсөн 2025 оны зун АНУ, Европын холбоотой худалдааны гэрээ байгуулсан юм.
Уг гэрээнд Европын холбоо АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнүүдийг гаалийн татвараас чөлөөлнө, АНУ Европын холбооны импортын бараа бүтээгдэхүүнүүдийн татварыг 15 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан байгаа аж. Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйентай утсаар ярилцсаныхаа дараа өөрийн нийгмийн сүлжээнд, “Би Европын холбоог АНУ-тай байгуулсан худалдааны түүхэн гэрээнийхээ үүргийг гүйцэлдүүлэх байх гээд тэвчээртэй хүлээгээд л байгаа.
Европын холбоо АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнүүдийн гаалийн импортын татварыг бууруулсаар татвараас чөлөөлнө гэж амласан. Европын холбоонд уг амлалтаа биелүүлэхэд нь АНУ тусгаар тогтсоны 250 жилийн ойн баярын өдөр хүртэл хугацаа өгч байна. Үгүй бол бид гаалийн импортын татвараа одоо байгаагаасаа илүү өндрөөр тогтооно.” хэмээн бичжээ.









Европын холбоонд 15%-н татвар тавьчихаад Америкийн бараанд 0%-н татвартаы болго гэж чмар хүний толгойд ордог ба аа. арай даварч байгаа юм биш үү.