
Чехүүд олон нийтийн телевиз, радиог төрөөс санхүүжүүлдэг болохыг эсэргүүцэн жагсжээ
Чехийн нийслэл Прага хотын төв талбайд олон мянган иргэд олон нийтийн телевиз, радиог төрөөс санхүүжүүлдэг болохыг эсэргүүцэн жагсжээ. Иргэд телевиз, радиог төсвөөс санхүүжүүлж эхлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хараат бус байдалд заналхийлнэ гэж үзэж байгаа аж. Нөгөө талаас Чехийн эрх баригчид олон нийтийн телевиз, радиог төрөөс санхүүжүүлдэг болсноор тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хараат бус байдал, удирдлагын бүтцэд өөрчлөлт орохгүй гэдгийг онцолжээ.
Чехийн засгийн газар олон нийтийн телевиз, радиод иргэдийн төлдөг лицензийн хураамжийг энэ оны дотор үе шаттайгаар цуцалж, ирэх оноос телевиз, радиогийн санхүүжилтийг төрд бүрэн хариуцуулахаар төлөвлөсөн байна. Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш болон түүний популист ANO нам өнгөрсөн онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр телевиз, радиогийн лицензийн хураамжийг цуцална гэж амлажээ.
Өнгөрсөн жил Чехийн олон нийтийн телевиз, радиогийн хураамж нэмэгдэж, иргэд сард 10 орчим ам.долларыг төлдөг болсон аж.







