
Танилц: Хоёр байнгын хороо, нэг дэд хороо, зургаан ажлын хэсгийн хуралдаан болно
Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо, зургаан ажлын хэсгийн хуралдах бөгөөд ихэнх нь үдээс хойш товлогдсон байна.
Ажлын хэсгийн хуралдаан:
10:00 цагт Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
11:00 цагт Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
14:00 цагт Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдана.
16:00 цагт Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Дэд хорооны хуралдаан
16:00 цагт Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо хуралдах бөгөөд “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар ЦХХИХ-ны сайд болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээллийг сонсоно.
Байнгын хороодын хуралдаан
13:30 цагт ЭЗБХ хуралдаж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төсөл, Монголбанкны 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг тус утс хэлэлцэнэ.
15:00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.







