Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14 845 болж, нэмж батлагдсан тохиолдлын долоо нь нийслэлд, дөрөв нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 58 хүн эмнэлэгт, есөн хүн гэрээр эмчлүүлж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг өвчнөөс хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
ХӨСҮТ-тэй холбогдох дугаарууд:
- Яаралтай тусламж: 100, 7222-4444
- Амбулатори: 7222-4444
- Дэмжих төв: 7222-4444
- Дархлаажуулалт: 7222-4444
- Тандалт судалгаа: 7222-4444
- Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ: 72779090, 7222-4444







