
2026 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад хүний үйл ажиллагаатай холбоотой 3311 осол бүртгэгджээ. Энэ нь нийт бүртгэгдсэн аюулт үзэгдэл, ослын 93.4 хувийг эзэлж байна.
Тус хугацаанд улсын хэмжээнд нийт 3545 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 283 тохиолдол буюу 7.4 хувиар буурсан үзүүлэлт юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 4398 хүн нэрвэгдэж, 259 хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 37 хүн буюу 16.7 хувиар нэмэгджээ. Мөн нийт 65 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 45.5 хувиар өссөн үзүүлэлт байна.
Харин биологийн гаралтай аюулт үзэгдэл 99, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 97, геологийн гаралтай аюулт үзэгдэл 38 удаа тус тус бүртгэгджээ.
Эх сурвалж: ҮСХ










