НИТХ дахь МАН-ын бүлэг: А.Баярыг хуулийн байгууллага, МАН-ын бүх шатны хяналтын байгууллагад өгнө

Монголын Оюутны спортын VII наадмын волейболын тэмцээний медальтнууд тодорлоо. Тус тэмцээний эмэгтэй тоглолтууд “Аврагч” спорт хорооны зааланд харин эрэгтэй тоглолт МУИС-ийн зааланд явагдсан.
4 сарын 24-30-нд 7 хоногийн турш волейболын баг тамирчид авьяас ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Нийт 21 их дээд сургуулийн 475 тамирчин оролцлоо.

Эмэгтэй багуудаас:
- 1-р байр: З.Баярт дасгалжуулагчтай Рояаль ОУИС
- 2-р байр: П.Батзаяа дасгалжуулагчтай МУИС
- 3-р байр: М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС


Эрэгтэй багуудаас:
- 1-р байр: М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС
- 2-р байр: Б.Даваадаш дасгалжуулагчтай “Зохиомж” ИС
- 3-р байр: Ц.Батсайхан дасгалжуулагчтай ИЗИС


Байгууллагын дүнгээр:
1. ШУТИС
2. Рояаль ОУИС
3. МУИС





























