
Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Сандагдоржийн нэрэмжит 2026 оны шайбтай хоккейн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-26-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн “Мөсөн ордон”-д зохион байгууллаа. Тус тэмцээнийг Л.Сандагдорж агсны үр хүүхдүүд, ач, зээ нар болон нэгэн үе хөлбөмбөг, хоккейн спортод хамтран зүтгэж явсан найз нөхөд нь амжилттай зохион байгуулж, ахмадын улсын аваргууд тодорсон юм.

Тэмцээний шилдгүүдээр:
- “Шилдэг хаалгач” – Дархан минж баг -Д.Цогтбаяр,
- “Шилдэг тоглогч” – Nomads баг -А.Болдбаатар нар шалгарлаа.


Тэмцээний тусгай шагналаар “Nomads” багийн Г.Амгалан, “Алтан-Од” багийн Д.Элбэгсайхан нар шагнагдлаа.
Монголын ахмад мастеруудын холбооноос хоккейн спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Найрамдлын Дархан” багийн Х.Батбаярыг Биеийн тамир спортын “Тэргүүний ажилтан”, Алтан-Од багийн Б.Ундармааг “Спортын Од” цол тэмдгээр тус тус шагналаа.


Тэмцээн 5 багийн дунд тойргийн системээр явагдаж дүнгээ гаргахад:
- 1-р байр “Дархан минж”
- 2-р байр “Tigers”
- 3-р байр “Nomads” багууд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.


Тэмцээний “Шилжин явах цом”-ы г Дархан минж баг өргөлөө. Ийнхүү Дархан хотоос оролцсон багууд 2 дахь жилдээ цомыг өргөж байна.











