Фото сурвалжилга: Монголын оюутны спортын VII наадмын волейболын тэмцээний медальтнууд тодорлоо

Нисэхээс Нүхт хүртэлх хоёр километр авто зам VIII сард ашиглалтад орно
Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс дэх Нео сити хотхоныг дайран өнгөрч Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээ бүхий хоёр километр авто замыг барих ажил эхэлжээ. Авто замын хоёр талд хоёр метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам угсрах аж.
Авто замыг барих төсөвт өртөг ₮11.7 тэрбум байна. Ажлын гүйцэтгэгчээр “Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шалгарч, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр авто замын тэг тэнхлэг хүлээлэн газар шорооны ажлыг эхлүүлээд байгаа аж. Уг авто замыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа” гэлээ.







