
Уэльсийн хунтайж Уиллиам, гүнж Кэтрин нар гэрлэлтийнхээ 15 жилийн ойг тохиолдуулан гэр бүлийнхээ цоо шинэ зургийг хуваалцжээ.
Хунтайж Уиллиам, гүнж Кэтрин нар хүүхдүүдтэйгээ зүлгэн дээр нарлаж буй зургаа албан ёсны Instagram хуудсан дээрээ, “Гэрлэлтийнхээ 15 жилийн ойг тэмдэглэж байна ![]()
![]()
Уг гэрэл зургийг Америкийн алдартай зурагчин Мэтт Портеус Улаан өндөгний баярын амралтын үеэр Английн Корнуоллд камерын дуранд буулгасан аж. Хунтайж Уиллиам, гүнж Кэтрин нар 2011 оны 4-р сарын 29-нд Лондоны Вэстминстерын сүмд гэрлэсэн билээ.

Хосын гэрлэх ёслолыг 180 гаруй оронд телевиз, радио, интернетээр шууд дамжуулсан ба уг түүхэн үйл явдлыг дэлхий даяар 1-2 тэрбум орчим хүн үзэж сонирхсон билээ. Хунтайж Уиллиам, гүнж Кэтрин нар 2013 онд анхны хүүхэд болох ханхүү Жоржийг өлгийдөн авсан ба 2015 онд охин Шарлотт, 2018 онд хүү Луи нар нь мэндэлсэн юм.
Эх сурвалж: BBC.com








