“Монгол авьяас академи” өсвөрийн тамирчдыг АНУ-ын AAU лигт тоглуулж байна

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг өдөр бүр хийж байна. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дараах байршилд цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн 5, 6, 30, 31 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө болон 12-4, 12-5, 46 дугаар байрны борооны усны шугам болон Ард Аюушийн өргөн чөлөөний шугамыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжрууллаа. Ингэснээр иргэдийн аюулгүй, эрсдэлгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.













