Английн хаан III Чарльз АНУ-ын Конгресст үг хэлэв

Улаанбаатар хотын 15 байршилд энэ жил явган хүний зам засч, шинээр тохижуулна гэдгийг албаныхан мэдээлсэн. Ингэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн барзгар гадаргуутай, цас бороонд халтирч, гулгадаггүй шинэ хавтангаар сольж байгааг давхар онцолсон юм. Хотын явган хүний замын хавтанг шинээр солих ажлыг 2025 оны тавдугаар сараас хийж дуусгахаар төлөвлөж байсан ч өнөөдрийн байдлаар ажил бүрэн дуусаагүй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзоригоос тодруулахад “Өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гол өргөн чөлөө, гудамж талбайн явган замын хавтанг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицерын ордны уулзвар хүртэлх замын урд, хойд хэсэг болон Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж, Их монголын гудамж, Их тойруу, Бага тойруу, Сүхбаатарын талбай орчимд явган хүний замын хавтанг шинэчилж байна.
Бүх гүйцэтгэгч компани нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, гэрээгээ байгуулан ажилласан. Өнгөрсөн 2025 онд дөрвөн байршлын гэрээний ажил дуусч, хүлээн авсан юм. Энэ жил 12 байршил дээр он дамжин ажлуудыг хийж байна. Нийслэлийн гол зам талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээс гадна газрын доор байгаа холбоо мэдээллийн сувагчлалын сувгийг шинээр бий болгох, цахилгааны кабелиудыг солих ажлыг цогцоор нь хийж байна. Ингэснээр хотын гол өргөн чөлөө, гудамж талбайг агаарын кабелиудыг сувагчлалд тухайн аж ахуйн нэгжүүд бий болгох дэд бүтцийг бий болгож байгаа юм. Энэ онд нийслэлд олон улсын арга хэмжээ, хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа учраас ирэх долдугаар сардаа багтаан яаралтай шийдэх үүрэг чиглэл өгсөн” гэв.








