Төрийн банкны ашиг 64%-иар өсөж 23 тэрбум төгрөгт хүрэв

Ирэх сарын 1, 2-нд ихэнх нутгаар дулаарна
Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 29, 30-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 04-р сарын 29-нөөс 2026 оны 05-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын баруун өмнөд хэсгээр,
- 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи:
- 29-нд нутгийн зарим газраар,
- 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- 29-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус,
- бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус,
- бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
- 1, 2-нд ихэнх нутгаар дулаарна.








