
Хурдан морины бүсийн уралдааныг таван аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ
Засгийн газрын /2026.04.22/-ны өдрийн 143 дугаар тогтоолын дагуу зарим аймгийн баяр наадмын хугацааг баталж, хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэр гарчээ.
Тогтоолоор Дундговь, Завхан, Сүхбаатар аймгийн баяр наадмыг /2026.07.24-26/-ны өдөр тэмдэглэхээр тогтоосон бөгөөд говийн бүсийг Дундговьд, баруун бүсийг Завханд, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болов. Тэгвэл Орхон аймгийн баяр наадам болон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг Хангайн бүсийн уралдаантай хамтатган /2026.07.23-25/-нд тэмдэглэнэ. Харин Баянхонгор аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баярыг Төвийн бүсийн уралдаантай хамтатган наадмыг /2026.07.25-26/-нд зохион байгуулахаар тогтжээ. Үүнтэй холбогдуулан 2026 оны хурдан морины бүсийн уралдааныг аймгуудын баяр наадамтай уялдуулан Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.








