НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ

Ноолуурын доод ханш 195 мянган төгрөгт хүрчээ
Монголын ноос ноолуурын холбооноос орон нутгаас ноолуур худалдан авч буй ханшийн мэдээллээс харвал бүс нутгийн онцлогоос шалтгаалан килограмм тутам нь 195-212 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь дээд ханш тогтоожээ.
Өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуур:
- Төв аймагт 201-208 мянган төгрөг,
- Булган аймагт 202-209 мянган төгрөг,
- Хөвсгөл аймагт 208-212 мянган төгрөг,
- Завхан аймагт 198-207 мянган төгрөг,
- Архангай аймагт 208-211 мянган төгрөг,
- Баянхонгор аймагт 195-205 мянган төгрөгийн үнэтэй байна.








