Гадаад улсын иргэнийг хүчирхийлсэн этгээдийг саатуулан шалгаж эхэлжээ

Өнгөрөгч баасан гарагт Рио Тинто группийн Ерөнхий захирал Саймон Тротт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж буйгаа зарласан. Тэгвэл Рио Тинто группийн Ерөнхий захирал Саймон Троттын хэлсэн үгний талаар нэгэн иргэн сэтгэгдлээ бичсэнийг хүргэж байна.
Саймон Троттын өчигдөр хэлсэн үгийг үгчилж биш утгачилж ойлгох нь:
- Бүхэл бүтэн тусгаар Монгол улсын ерөнхий сайдыг, кабинетийн сайд нартай нь баасан гарагийн үдэш, ажлын бус цаг, шөнө дөлөөр буулгаж авч би чадлаа
- Өчүүхэн төдий хэлэлцээрийн үр дүнг маш том амжилт хэмээн молиго үмхүүлж, Рио Тинтогийн байр суурь, эрх ашгийг хамгаалж би чадлаа
- 2027 онд ногдол ашиг тараах талаар хамтарч ажиллана гэж хэлээд Монголчуудад хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээлгүй, Рио Тинтог эрсдэлээс хамгаалж би чадлаа
- Эцэст нь 17 жил Монголын ард иргэд болон Монголын улс төрчдийг төөрөгдүүлж, хуурч, доромжилж Рио Тинто чадсаар ирсэн билээ. Чаддаг юманд арга байхгүй л дээ гэнээ.










