
Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улсын хаан III Чарльзийн гэргий агсан гүнж Дианагийн алдарт “Revenge Dress” буюу хунтайж Чарльзийг 1994 оны 6-р сарын 29-нд телевизээр цацагдсан ярилцлагадаа гүнж Дианагийн араар тавьснаа олон нийтэд зарласны дараа гүнж Дианагийн Vanity Fair сэтгүүлийн үдэшлэгт өмссөн хар торгон, үдшийн богино даашинз ирэх 12-р сарын 9-нд Sotheby’s дуудлага худалдаанд тавигдахаар болжээ. Уг даашинзны дуудах анхны үнэ 150-300 мянган ам.доллароос эхлэх аж.
1994 оны 6-р сарын 29-нд болсон Vanity Fair сэтгүүлийн үдэшлэгт гүнж Диана анх өөр даашинз өмсөхөөр төлөвлөсөн байсан аж. Кристина Стамболяны мөр гарсан, хар богино даашинзыг Диана уг үйл явдлаас 3 жилийн өмнө худалдан авсан байсан ч хэтэрхий задгай гэсэн шалтгаанаар ганц ч удаа өмсөөгүй байжээ. Гүнж Дианагийн стилист асан Анна Харвигийн дурссанаар Диана Vanity Fair-ийн үдэшлэг дээр маш дэгжин, үзэсгэлэнтэй харагдахыг хүссэн аж.
Vanity Fair-ийн үдэшлэгээс хойш гүнж Диана уг даашинзаа дахиж өмсөөгүй юм. 1997 оны 6-р сард тэрээр уг даашинзаа дуудлага худалдаагаар зарах даашинзнуудынхаа тоонд оруулсан ба дуудлага худалдаагаар олсон мөнгөө тэрээр хавдар болон ДОХ-той тэмцэх байгууллагуудад хандивлажээ.
Гүнж Диана 1997 оны 8-р сард автомашины ослоор нас барсан юм.
Эх сурвалж: BBC










