
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэттехнологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэгч Мэдээллийн технологийнүндэсний парк 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөрҮндэсний зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэснийзөвлөлийн дарга Н.Учрал удирдан явуулж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Үндэсний зөвлөлийн дэддарга Ч.Номин болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцжээ. Оролцогчид мэдээллийн технологийн салбарынхууль эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцсон байна.
Энэ удаагийн хуралдааны онцлог нь Монгол Улсын Ерөнхийсайд 12 жилийн дараа Мэдээллийн технологийн үндэснийпаркт зочилж, салбарын үйл ажиллагаатай танилцсан явдал байв.
Хуралдаанаар дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
- Татварын багц хуультай холбоотой хувийн хэвшлээсирүүлсэн саналуудыг нэгтгэн, холбогдох төлөвлөгөөнд тусгах
- Мэдээллийн технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх
- “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтийн үнэлгээг хийх
- Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдтэй байгуулах гэрээний загварыг батлах
Дээрх шийдвэрүүдийн хүрээнд виртуал бүсэд бүртгэлтэйкомпаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.



- Хуулийн хэрэгжилтийг сайжруулах
- Салбарын хамрах хүрээг өргөжүүлэх
- Виртуал бүсэд бүртгэх компанийн шалгуур, ангиллыг тодорхой болгох
- Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, чөлөөлөх
Энэхүү өргөтгөсөн хуралдаан нь төр, хувийн хэвшлийнхамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээллийн технологийнсалбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашдын хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлоход чухал ачхолбогдолтой боллоо.








