
Нийтийн өмчийн хуулийн (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга) төслийн хэлэлцүүлэг цувралаар явагдаж байгаа билээ. Энэ лхагва гарагт болох ээлжит хэлэлцүүлэг нь “Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал” сэдвийн дор явагдах юм байна.
Энэ хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Төрийн өмч бол дарга нарын шидэт уут биш. Ард түмний баялаг байх ёстой” гэж онцолж байгаа.
Мөн төрийн өмчийн тал дээр шүүрэн шанага шиг явж ирсэн хуультай явж ирснээс төрд итгэх олны илтгэл алга болсныг хатуу шүүмжилж байгаа билээ.
Өнгөрсөн он жилүүдэд маш олон тооны өмч хувьчлал явагдаж, цөөхөн хэдэн хүн, бүлэглэл баяжиж, нийгэмд баян ядуугийн зөрүү улам л нэмэгдсэн. Гэхдээ тэд үнэхээр үнэнч шударгаар өмчтэй болсон уу гэдэг дээр хүмүүс эргэлзсээр байдаг. Цаашид ч ийм үл итгэлцэл бий болохоос сэргийлж, нийгмийн зааг ялгааг нэмэгдүүлэхгүйн тулд хууль нь маш тодорхой, өмчөө бодитоор бүртгэж, хянаж чаддаг. Өмч хувьчлалаар авчихаад зориулалтаар ашиглахгүй байвал буцааж чаддаг байх ёстой.
Гэхдээ иргэд өөрсдөө оролцоогоороо үгээ хэлж, ямар хуулийн заалт ямар гажуудлыг авч ирсэн, эрх мэдэлтнүүдэд төрийн өмчийг завших боломж олгож ирсэн гэдгийг хэлж, хэлэлцүүлэгт нээлттэй оролцох учиртай. Түүний тулд дараахь линкээр орж, qr уншуулж бүртгэлээ хийлгээрэй.
“Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал” сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчийн бүртгэлийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13.00 цаг хүртэл явуулна.
Холбоо барих утасны дугаар: 99175774








