
Хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдаан Өвөрхангай аймагт болно. Тодруулбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит хүүхдийн Улсын аварга шалгаруулах барилдаан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо тавдугаар сарын 02,03-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Барилдаан 10, 11, 12, 13, 14, 15 насны ангиллаар тус тус болох бөгөөд оролцох хүүхдийн тооноос хамаарч хэсэгт хувааж, тойргоор барилдуулах юм байна. Насны ангилалдаа түрүүлсэн хүүхэд тус бүрт хурдан удмын даага, мөнгөн шагнал гардуулах юм байна.
Барилдаанд оролцох хүүхдүүд зодог шуудаг, монгол гутал гээд бүрэн өмсгөлтэйгөө оролцох ёстой. Хэрэв өмсгөл дутуу бол барилдуулахгүй гэдгийг зохион байгуулагчид анхааруулжээ.













