
Apple компанийг сүүлийн 15 жил удирдсан Тим Кук гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, түүний оронд тус компанийн техник хөгжүүлэлтийг хариуцсан захирал Жон Тернус 2026 оны 9-р сарын 1-нээс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор болсныг Apple компанийн зүгээс мэдэгджээ.
65 настай Тим Кук Apple компанийг удирдах боломжийг олгож, итгэл хүлээлгэсэн явдал нь түүний хувьд нэр төрийн хэрэг байсныг онцолж, Жон Тернус бол ямар ч эргэлзээгүй Apple компанийг ирээдүйд хөтлөх хүн хэмээн дурджээ.
Тим Кук Apple компанид 1998 оноос хойш ажиллаж байгаа ба 2011 онд Apple компанийн гүйцэтгэх захирал Стив Жобс эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа буусны дараа Тим Кук Apple компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
Тим Кукийн удирдлага дор 2011 онд 350 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байсан компани 2026 оны 4-р сарын 20-ны байдлаар 4 их наяд гаруй ам.долларын үнэд хүрээд байна. Түүнчлэн 2018 онд Apple компани зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.доллар хүрсэн анхны компани болсон билээ.
Жон Тернусын хувьд Apple компанид ажиллаад 25 жил болж байгаа ба энэ хугацаанд iPad, iPhone, AirPods, Apple Watch зэрэг тус компанийн гол бүтээгдэхүүнүүдийн дийлэнхийнх нь хөгжүүлэлт дээр ажилласан туршлагатай нэгэн аж.








