
Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн алба хаагч иргэн лүү гал нээсэн гэсэн мэдээллийэ дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Баатараас тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр “Энэ сарын 18-19-нд шилжих шөнө 01:56 минутад “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу 23 дугаар сургуулийн баруун талын байрны гадаа согтуу хүмүүс орилолдоод байна” гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход дөрвөн хүн маргалдаж байсан. Нөхөр нь эхнэрээ газар зодсон, газар хэвтүүлсэн байдалтай байсан. Дуудлагын дагуу очсон цагдаагийн хоёр алба хаагч таван удаа шаардлага тавихад хүлээж аваагүйгээр барахгүй дуудлага өгсөн иргэн болон цагдаагийн алба хаагчдын хувцаснаас татаж, урж гэмтээх, нүүрийг нь маажин биед нь халдаж, эсэргүүцсэн учраас резинэн сумтай буугаар буудсан юм билээ. Резинэн сум тухайн иргэний гуя хэсэгт онож, шалбарсан учраас эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, тухайн иргэнийг зөрчлийн хэргээр шалгаж байна” гэв.








