
Өнгөрсөн бямба гарагт Украины нийслэл Киев хотын Голосеевын дүүрэгт зэвсэглэсэн этгээд гудамжинд явж байсан иргэд рүү гал нээж, замд тааралдсан супермаркетад байсан иргэдийг барьцаалж, 6 хүний аминд хүрч, 14 хүнийг шархдуулжээ.
Цагдаа нар супермаркетыг ойролцоох зам талбайтай нь бүсэлж, тусгай ажиллагааны газрын албан хаагчид барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх ажиллагаа явуулжээ. Уг ажиллагааны үеэр сэжигтэн амь үрэгдсэн байна.
Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко, Украины Ерөнхий прокурор Руслан Кравченкогийн хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ сэжигтэн карабин буугаар зэвсэглэсэн байсныг онцолжээ.
Түүнчлэн цагдаа нар тусгай ажиллагаа явуулахаасаа өмнө 40 минутын турш сэжигтэнтэй ярилцахыг оролдсон ч сэжигтэн цагдаа нартай ярилцахаас татгалзсанаас гадна энэ хооронд барьцааны нэг хүнийг буудан хөнөөжээ.
Украины Ерөнхий прокурор Руслан Кравченко сэжигтний нэрийг дурдалгүй, 58 настай, Москва хотоос гаралтай нэгэн хэмээн мэдэгдсэн бол Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сэжигтэн нь Киев хотын Голосеев дүүрэгт амьдардаг Москва хотоос гаралтай 57 настай Дмитрий Васильевич Васильченков нэртэй Украин улсын иргэншилтэй нэгэн байсныг бичжээ. Тэрээр уг хэргийг үйлдэхээсээ өмнө гэрээ шатаасан байжээ.
Эх сурвалж: Meduza








