
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эрүүл мэндийн даатгалын сангаас 669 эмийг хөнгөлдөг. Ойрын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулж, том өөрчлөлт гаргана. Тэр нь юу вэ гэхээр, эмийн хатуу зохицуулалтай улс орнууд гэж бий. Америк, Герман, Англи, Солонгос, Япон, Сингапураас оруулж ирж байгаа эмүүдийн хөнгөлөлтийг илүү их болгоно. Чанаргүй, хямд өртөгтэй эмтэй бусад орнуудын эмийн хөнгөлөлтийг бууруулна. Нэг ёсондоо иргэддээ эмийн хатуу зохицуулалттай улс орнуудын эмийг зарах зорилго тавьчихсан байгаа.
Миний хувьд бүх мэдээллийг ил тод байлгана. Эрүүл мэндийн даатгалын сангийн бүх зарцуулалтыг 1313.mn сайтад харагддаг болчихсон байна. Аль эмнэлэгт хэдэн төгрөг өгсөн байна. Ямар үйлчилгээ авсан гээд бүгдийг нь ил тод болгоно” хэмээлээ.









монгол эм хамгийн муу эмнэлгийн тендэрт хямд учир авдагаас өвчин хүндрэх ба архагшихад нөлөөлдөг байх шүү