
Туркийн зүүн өмнөд зүгийн Сиверек хотод буугаар зэвсэглэсэн этгээд тус хотод байрлах технологийн лицей сургуульд халдаж, багадаа 16 хүнийг шархдуулжээ.
Халдлагыг үйлдсэн этгээд 18 настай эрэгтэй байсан ба тэрээр сургуулийн байр луу нэвтэрсэн даруйдаа гал нээж, 10 сурагч, 4 багш, гал тогооны ажилтан, цагдаагийн албан хаагчийг шархдуулсан байна. Санлиурфа мужийн захирагч Хасан Шильдакийн мэдэгдсэнээр биеийн байдал нь хүнд байгаа 5 хохирогчийг мужийн төв Санлиурфа хотын эмнэлэг рүү шилжүүлжээ.
Сэжигтэн ямар шалтгаанаар уг халдлагыг үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар сэжигтэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ба уг хадлагыг үйлдэхээсээ өмнө тус сургуулийн нийгмийн сүлжээн дэх хуудас дээр заналхийлж, сүрдүүлсэн зүйлс бичсэн байжээ.
Халдлагыг үйлдсэн этгээд хууль сахиулагчдад баригдахаасаа өмнө өөрийгөө буудан хөнөөсөн байна.








