
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен: “Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд газрын нэр өөрчилсөн асуудал байна уу. Газрын нэрийг өөрчлөхдөө нутгийн иргэдээс санал авсан уу?
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай: Баян-Өлгий аймагт 319 нэрийг гадаад нэр рүү нь орчуулж нэрлэсэн байсан. Тодруулбал,
- Казак нэрээр 80 үг
- Тува нэрээр:31 үг
- Орос нэрээр 9 үг гэх мэт.
Цэнгэл суманд 81 нэрийг монгол хэлээс өөр хэлээр нэрлэсэн зөрчил гарч ирсэн. Мөн Баян-Өлгий аймгийн Иргэдийн хурлаас багуудын нэрийг казахаар нэрлэсэн байсан. Энэ нь зөрчилтэй байсан учраас хүчингүй болгосон. Эл асуудалтай холбоотойгоор холбогдох хүмүүст хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон байгаа.
Нэмээд хэлэхэд, энэ нь зөвхөн Баян-Өлгий аймагт биш бусад судалгаа хийсэн зургаан аймагт адил гарсан зөрчил. Жишээлбэл, тухайн орон нутагт амьдарч байсан гадаадын иргэний нэрээр уул, усыг нэрлэчихсэн зөрчлүүд байдаг. Эсвэл тухайн аманд амьдарч байгаад нас барсан хүний нэрээ нэрлэчихсэн тохиолдол ч бий. Цаашид энэ чиглэлийн зөрчлийг ард иргэд, орон нутгийн удирдлагуудад гаргуулахгүй байх нөхцөл боломжийг бид бүрдүүлж байгаа.








