
Унгарын сөрөг хүчний Петер Мадьярын Тиса нам өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхий сайд Виктор Орбаны Фидес нам 16 жилийг дараа ялагдал хүлээжээ.
Тиса намын Питер Мадьяр Дунай мөрний эрэг дагуу цугласан олон арван мянган дэмжигчдийнхээ өмнө хэлсэн үгэндээ сонгогчид Унгарын түүхийг дахин бичлээ хэмээн, “Бид яллаа гэхдээ бүр жижиг биш томоос том ялалтыг байгууллаа. Цугтаа бид Орбаны дэглэмийг өөрчилж чадлаа, Унгарыг чөлөөлж, газар нутгаа эргүүлж авч чадлаа. ” гэжээ.
Будапешт хотын жолооч нар сигналаа дарж, иргэд гудамж талбайд цуглаж, нэгэн дуугаар засгийн газрыг шүүмжилсэн дууг дуулж, уриа лоозон хэлж байв.
Өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуулийн ирц 80 орчим хувьтай байсан нь Унгар улс коммунист дэглэмийг халснаас хойш болсон бүх сонгуулийн ирцээс өндөр байгаа аж.
Унгарын иргэд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны авторитар бодлого, хэт барууны үзлийг эсэргүүцэж байгаа нь энэ улаагийн сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай ойр хүн гэгддэг билээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








