
Энэ сарын 1-нд дэлхийгээс хөөрч, сарыг тойрох аялалд гарсан Artemis II хөтөлбөрийн сансрын нисгэгчид баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Orion хөлөг онгоцтойгоо Калифорнийн Сан Диего хотын ойролцоо Номхон далайд амжилттай газарджээ.
NASA-гийн саранд ойртож, сарыг тойрох зорилготой Artemis II хөтөлбөрийн багийнхан дэлхийгээс 406 771 км холдож, хүн төрөлхтний түүхэнд дэлхийгээс хамгийн хол зайд очиж чадсан анхны хүмүүс болжээ.
Orion сансрын хөлгийн багийнхан дэлхийгээс харагддаггүй, өмнө нь хэний ч харж байгаагүй сарны хэсгийг олон нийтэд толилуулж, Apollo 8 багийнхны 1968 онд авсан сарны цаана хөх дэлхий үзэгдэж буй гайхалтай гэрэл зургийн орчин үеийн хувилбарыг гэрэл зургийн хальснаа буулгаж хуваалцсан билээ.
NASA-гийн сарыг тойрох, саран дээр буух даалгавартай Apollo 8 болон Apollo 13 сансрын хөлгийн багийн гишүүн сансрын нисгэгч Жим Ловелл Artemis II багийг нисгэгчдэд зориулан өөд болохоосоо 2 сарын өмнө аудио зурвас бичиж үлдээснийг Artemis II багийнханд аяллын үеэр сонсгосон нь сансрын нисгэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрээр, “Хуучин дошин дээр минь тавтай морил. Энэ бол бид бүхний хувьд түүхэн өдөр, аяллын явцад та бүхэн маш завгүй байх болно, гэхдээ үе үе цонхоороо харж нүд, сэтгэлээ баясгахаа битгий мартаарай.” хэмээн захижээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








