Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагатай болох чиглэлээр дэмжиж буйгаа илэрхийллээ.
Гэвч энэ хуулийн 9.1.6-д УИХ-ын гишүүдийг хоёр ангилаад жагсаалтын гишүүдийн ард түмний биш намын элч төлөөлөгч гэсэн агуулгатай зүйл заалт орж ирсэн байна. Үндсэн хуулийн гуравдугаар заалт дээр Засгийн эрх ард түмний мэдэлд байна, 21.2-д Засгийн эрх ард түмний мэдэлд байна, 21.2-д УИХ-ын гишүүдийг иргэд чөлөөтэй шууд сонгох талаар 23.1-д УИХ-ын гишүүн ард түмний элч байна гэх мэтчилэн зүйл заалтын агуулгаас харахад сонгогч сонгож байгаа болохоос нам сонгоогүй. Хэрвээ намын жагсаалт хаалттай жагсаалт байсан бол болж байна. Энэ хуулийг оруулна гэвэл Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв.








