
“Алтан цом”-ын VII тойргийн сүүлийн хагасын барилдаан баасан гарагт болно
Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох барилдааныг хуваарийг танилцууллаа. Энэ сард үндэсний бөхийн барилдааны “Алтан цом”-ын эзэн тодрохоороо онцлогтой. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-ний ням гарагт аварга баг тодорно. “Алтан цом”-ын долоодугаар тойргийн сүүлийн хагасын барилдаан нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны 17:30 цагт болно.
Дөрөвдүгээр сарын 4 –ны 13:00 цагт: Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
Дөрөвдүгээр сарын 5-ны 13:00 цагт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
Дөрөвдүгээр сарын 11-ний 14:30 цагт: Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын хагас шигшээ барилдаан
Дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагт: Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
Дөрөвдүгээр сарын 17-ны 11:00 цагт: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
Дөрөвдүгээр сарын 18–ны 14:30 цагт: Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
Дөрөвдүгээр сарын 19-ний 14:30 цагт: Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын финалын барилдаан
Дөрөвдүгээр сарын 24–ний 13:00 цагт: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан
Дөрөвдүгээр сарын 25–ны 13:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан
Дөрөвдүгээр сарын 26-ны 11:00 цагт: Аваргуудын нэрэмжит нийслэлийн МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан








