
Чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганхуяг: Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд сонгомол бөхийн төрөлд анх удаа зодоглоно
Чөлөөт болон сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-нд Киргизийн Бишкек хотод эхэлнэ. Энэхүү тэмцээнд 350 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Зургаан хоног үргэлжлэх уг тэмцээний салхийг сонгомол бөхийн тамирчид хагалж, чөлөөтийн эрэгтэйчүүд хаах аж. Тус тэмцээнд манай улсаас сонгомол бөхийн төрөлд 55 кг-ын жинд М.Даваабанди, 97 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ.
Г.Ганхуяг: Ази тивийн аваргын дэвжээнд дэлхийн томчуудтай сонгомол бөхийн төрөлд гар зөрүүлж үзнэ. Өрсөлдөгч нар ямар байна гэдгийг харж, мэдэх маш том боломж

Бид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд сонгомол бөхийн төрөлд анх удаа зодоглох шигшээ багийн тамирчин, сонгомол бөхийн 97кг-ийн жингийн 2026 оны улсын аварга, ОУХМ Г.Ганхуягтай цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу? Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл сургуулилт дажгүй байна уу?
-Сайн байна уу. Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл сургуулилт сайн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 06-11-нд болно. Эрэгтэй баг 7-нд явна. Сонгомол бөхийн төрөлд зодоглох би, мөн 55 кг-ын жинд М.Даваабанди, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар эмэгтэй багтай хамт наана нь Киргизийг зорино.
-Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан арлын орны зориод иржээ?
-Тийм. Бид нар Япон улсад очиж бэлтгэл сургуулилтаа базаагаад ирсэн. Монголдоо ирээд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Шилдэг 8” тэмцээнд зодоглосон. Ер нь блэтгэл сургуулилт сайн байгаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ сайн оролцоно гэж бодож байна.
-Өөрийн тань хувьд сонгомол бөхийн төрлөөр сүүлийн үед түлхүү тэмцээн уралдаанд өрсөлдөж, амжилтаа ахиулсаар байгаа. Мөн энэ төрөлдөө ч 2026 оны улсын аварга болж чадсан?
-Сонгомол бөхийн төрөлдөө манай орны бөхчүүд сүүлийн 2-3 жил түлхүү хичээллэж байгаа. Энэ ч утгаараа манай чөлөөт бөхийн холбооноос энэ тал дээр илүү анхаарч, тамирчдаа давхар тэмцээн уралдаанд оролцуулж байна.
Иймээс ч манай сонгомол бөхийн тамирчид сайжирч байгаа.
-Энэ удаагийн Ази тивийн АШТ-ий өнгийг хэрхэн харж байна вэ?
-Том том өрсөлдөгчид олон байналээ. Судлаад бэлтгэлээ хийж байна. Өмнө нь сонгомол бөхийн төрлөөр би тивийн аваргад өрсөлдөж байгаагүй. Тэгэхээр судалгаа нэлээн хийсэн. Гэхдээ өрсөлдөгч нарынхаа барилдааныг бичлэг дээр нь сайтар судалж, анализ хийснээс бус яг гар зөрүүлж барилдаж үзээгүй.
Одоо тивийн аваргад өмнө нь тэмцээнүүдэд учраа таараад барилдаж явсан 2-3 тамирчин бий. Том том бөхчүүдтэй гар зөрүүлж үзье. Бас ямархуу өрсөлдөгч нар байх нь вэ гэдгийг харна даа.
-Сонгомол бөхийн төрлөөр барилдахад тамирчнаас шаарддаг онцлог юу вэ?
-Сонгомол бөхөөр барилдахаар цээжний барилдаан ер нь их шаарддаг. Энэ төрлөөр барилдаж буй тамирчид тэмцээнд оролцоод “Дэлхийн аварга” болж буй тохиолдол 2-3 бий.
Энэ төрлөөр хичээллэвэл гарны ажиллагаа, цээж барилдаан сайтар хөгжих юм шиг санагдсан.
-Азийн аваргын дараа ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Ази тивийн АШТ-ний дараа ирэх 9 дүгээр сард Японд болох Азийн наадмын том сорил болно. Мөн дэлхийн чансаа олгох чөлөөт бөхийн 4 том тэмцээн энэ онд бий.
Тус тэмцээн нэг нь буюу “Улаанбаатар опен” Монгол Улсад зохиогддог болсон. Өнгөрсөн 2025 онд “Улаанбаатар кап” нэртэй манай улсад болж, шилдгүүд нь тодорсон. Энэ жил 6 сард Улаанбаатар хотноо зохиогдоно.
-Үндэсний бөхийн барилдааны тухайд ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдана гэсэн. Улсын баяр наадмаар цолоо ахиулаад дээшээ барилдах юмсан гэсэн бодол, зорилго тээж яваа.
Чөлөөт бөхийн холбоотойгоо ярилцаад шийдвэрээ гаргана. Гэхдээ манай холбоо Улсаа төлөөлөх шигшээ багийн тамирчидтайгаа албан ёсны гэрээ байгуулчихсан. Тиймээс хамаагүй өөрөө бие дааж, хувийн шийдвэрийг гаргаж болохгүй.
Ер нь бол чөлөөт бөх болон үндэсний бөхөө хослуулаад л урагшлах зорилготой байгаа.
Ярилцсанд баярлалаа.


Эмэгтэй шигшээ багийн тамирчид энэ сарын 5-ны ням гарагт(сонгомол бөхийн 3 тамирчин), харин эрэгтэй шигшээгийн тамирчид 4 дүгээр сарын 07-ны өдөр Киргизийг тус тус зорино.
Чөлөөт бөхийн ҮШБ-ийн тамирчид “Басу” спорт комплекст цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Түүний чөлөөт бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтууд:
- “Ханжоу 2022” Азийн наадам 97кг хүрэл медаль
- “Астана 2023” Ази тивийн АШТ 92кг хүрэл медаль
- “Шиань 2019” Ази тивийн АШТ 86кг хүрэл медаль
| Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээн
· “Ереван 2024” 97кг хүрэл медаль · “Бухарест 2018” U23 ДАШТ 86кг хүрэл медаль Азийн U23 аварга шалгаруулах тэмцээн
Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээн
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: |








