
Хойд Кавказын бүс нутаг үерт автжээ
Хүчтэй аадар борооны улмаас ОХУ-ын Хойд Кавказын бүс нутгийн зарим хэсэг үерт автаж, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Дагестаны эрх баригчид өнгөрсөн бямба гарагт эхэлсэн аадар борооны улмаас гол ус үерлэж, үе усны аюул үүссэнтэй холбоотойгоор онц байдал зарлажээ. Кавказын нуруунаас буусан их хэмжээний усанд хэд хэдэн гүүр нурж, 133 тосгод суурин цахилгаан эрчим хүчгүй хоцорчээ. Бүгд Найрамдах Дагестан улсын тэргүүн Сергей Меликов Telegram хуудсандаа бямба гарагт орсон бороо зарим газраа 50 мм-ийг давсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт гэдгийг онцолжээ.
Аврагчид үерт автсан газруудаас иргэдийг нүүлгэн шилжүүлсээр байгаа ба одоогийн байдлаар 3000 орчим хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна. Дагестанд орсон борооны улмаас хөрш Чеченьд мөн гол ус үерлэж, Гудермес хотод 750 орчим айл өрх усанд автаж, аврагчид 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн ням гарагт Чечений удирдагч Рамзан Кадыров бүс нутагт онц байдал зарласан байна.








