
Хиймэл оюун ухаан дээд боловсролын тогтолцооны хямралыг дагуулсантай холбоотойгоор Америкийн их дээд сургууль, коллежууд оюутнуудаасаа аман шалгалт авахыг илүүд үздэг болжээ.
Корнеллын их сургууль, Пенсилваний их сургууль, Нью Йоркийн их сургуулийн зарим танхимууд гэрт өгсөн даалгавар, шалгалт зэргийг аман хэлбэрээр авах болжээ. Мөн зарим нь аман шалгалтаа бичгэн шалгалттай хамтатгаж эхэлсэн байна.
Их дээд сургуулиудын багш профессорууд оюутнуудынхаа мэдлэгийг шалгахдаа ямар ч зөөврийн компьютер, таблет, хиймэл оюун ухаан бүхий чатбот, цаас, үзэг харандаа ашиглахгүйгээр багшийн өөдөөс харж байгаад сурч мэдсэн зүйлсээ хуучин цаг шиг шууд амаараа ярихыг оюутнуудаасаа шаардах болжээ.
Ялангуяа АНУ-ын их дээд сургуулиуд, коллежуудад оюутнууд хичээл дээрээ хиймэл оюун ухаан ашиглах хандлага ихээр ажиглагдах болжээ. Энэ нь гэрт өгсөн эссе, бичгэн даалгаврууд багшийн гар дээр ямар ч алдаагүй, төгс ирдэг ч оюутнууд тухайн даалгавраа хамгаалж чаддаггүй байдлаар голчлон ажиглагдах болсон нь боловсролын салбарынхны санааг зовоож эхэлжээ. Түүнчлэн боловсролын байгууллагууд аман шалгалт руу ухралт хийснийгээ сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийг даган оюутнуудын ур чадвар, оюуны чадамж, бүтээлч байдал алдагдаж байгаатай холбон тайлбарлажээ.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News







