
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Банцүкэгийн зөвлөл өчигдөр(2026.03.27) ээлжит бусаар хуралджээ. Энэхүү хурлаар Киришима Б.Лхагвсүрэнд озэки цолыг нь эргүүлэн олголоо. Түүний хувьд сүүлийн гурван башёд дараалан сэкивакэ цолтойгоор тавин хувийн амжилтаа үзүүлэхдээ нийт 34 даваа авсан байна.
Улмаар Харү башёд 12 даваатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг гурав дахь удаагаа өргөсөн юм. Киришима озэки цолоо алдсанаас хойш хоёр жилийн дараа эргүүлэн авч байна. Тэрбээр озэки цолоо алдаад буцааж авсан зургаа, Монголын хоёр дахь бөх болж байна. Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Харү башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан бөгөөд гурав дахь цомоо өргөөд зогсохгүй “Дайчин барилдааны шагнал” хүртсэн юм. Тэрбээр монгол бөхчүүдийн макүүчи зиндааны 104 дэх түрүүг авчээ.








