
Өнгөрсөн ням гарагт буюу Дэлхийн Усны өдөр Чилийн нийслэл Сантьяго болон бусад хотуудад Чилийн шинэ Ерөнхийлөгч Хосе Антонио Каст байгаль орчныг хамгаалах тухай хуулийн олон арван журмыг цуцалсантай холбоотойгоор жагсаал цуглаан өрнөжээ.
Ерөнхийлөгч Хосе Антонио Кастын засаг захиргаа нийт 43 журмыг цуцалсны дотор Дарвины мэлхий, Гумбольдтын оцон шувуу зэрэг амьтдын төрөл зүйлийг хамгаалах, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулах, Вильяррика нуурын усны бохирдлыг бууруулах, дулааны цахилгаан станцын ялгаруулж буй хүлэмжийн хийг багасгах тухай журмууд багтсан байжээ. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Movement for the Defense and Access to Water, Land & the Environment байгууллага Чилид 1.4 сая хүн цэвэр усны хомсдолтой тулаад байгааг онцолжээ.
Мэдээллийн албан ёсны түнш AP News






