
Өмнөговь аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын урд захад 100 га талбайг хамарсан үйлдвэр, технологийн парк байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд хонь, тэмээний ноос, ноолуур угаах үйлдвэрийг байгуулж, туршилтын журмаар энэ сарын 17-ноос үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үйлдвэр хоногт 15-20 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай бөгөөд цаашид арьс, нэхий боловсруулах, ээрмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдийг байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой юм. Тус үйлдвэрийг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулжээ.
Үйлдвэр, технологийн парк байгуулснаар түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх, Даланзадгад болон бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй.






