
Хуульч О.Батхүү орон сууцны хоёр хувийн татварын хуулийг хүчингүй болгуулах талаар мэдээлэл өглөө.
“Хоёр хувийн татварыг хүчингүй болгох хуулийг хэлэлцэх ёстой байсан. Харамсалтай нь нэг намаас боёкот хийгээд УИХ-ын үйл ажиллагаа гацчихсан байна шүү дээ. УИХ-ын дэгийн тухай хуулийг үзэхээр УИХ-ын чуулганы эхний хуралдааныг хамгийн өндөр настай хүн даргалж, дараа нь олонх болсон нам УИХ-ын даргад хүнээ дэвшүүлж нээлттэй санал хураана гэсэн л заалт байгаа. Үүн дээр УИХ-ын дарга ийм байна, тийм байна гэсэн зүйл байхгүй.
Албан тушаалын хэрүүлээс болж УИХ-ын үйл ажиллагаа гацаж байна. Амьдралтай ойр татварын хууль хэлэлцэх болохоор ямар нэгэн шалтаг хэлээд үйл ажиллагааг гацааж байгаа нь онцгүй санагдаж байна. Хоёрдугаарт ямар нэгэн шаардлага тавьж байгаа бол хуувьд нийцсэн шаардлага тавих хэрэгтэй. УИХ-ын дарга намын дарга хийж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ.
Монгол Улсын 100 мянган иргэн гарын үсэг цуглуулж татвар буруулах санал өгсөн шүү дээ. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Энэ бол нэг намын асуудал биш бүх намууд сонгуульд оролцохдоо татвар бууруулна гэж оролцдог шүү дээ.






