
Унгарын Ньиредьхаза амьтны хүрээлэнгийн яст мэлхийнүүд өнгөрсөн лхагва гарагт эрүүлжүүлэх цогц үйлчилгээнд хамрагджээ.
Мал эмчийн үзлэгт орж, цэвэрлэгээ арчилгаа хийлгэсэн Африкийн цоохор яст мэлхийнүүдэд нэг өдрийг спа үйлчилгээ хийж өнгөрүүлсэн нь маш их таалагдсан болохыг амьтны хүрээлэнгийн ажилчид онцолжээ.
Африкийн цоохор яст мэлхий нь Сахарын цөлийн өмнөд хязгаарт Сахелийн бүс нутагт амьдардаг нэн ховордсон амьтан бөгөөд хэмжээгээрээ Африк тивдээ нэгт, дэлхийд гуравт жагсдаг хуурай газрын яст мэлхий юм.
Яст мэлхийн хуягт олон тооны мэдрэлийн төгсгөл байдаг ба тэдгээр нь хуяг нь юманд хүрэлцэж байгааг, хуяг дээр нь ямар нэг юм дарж байгааг мөн өвдөлтийг мэдрэхэд тусалдаг аж. Яст мэлхийн хуяг нь зүгээр нэг амьгүй бүрхүүл биш харин яст мэлхийн араг ясны салшгүй нэг хэсэг бөгөөд яс болон кератины бүрхүүлээс бүрдэх хуяг ямар нэг гэмтэл авах нь яст мэлхийнд маш их өвдөлтийг мэдрүүлдэг байна.
Яст мэлхийнүүд хуягийг нь зөөлөн маажиж, илэхэд маш дуртай бөгөөд зэрлэг байгальд амьдардаг яст мэлхийнүүд хуягаа ихэвчлэн бут сөөгт мааждаг аж.
Албан ёсны эх сурвалж: AP News






