“Science Play” сургалт, хөтөлбөрийн 2026 оны төлөвлөгөөт арга хэмжээний нээлт амжилттай зохион байгуулагдлаа

Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган болж байна. Чуулганаар тус хорооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулж МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар сонгогджээ.
Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдож буй бөгөөд МҮОХ-ны 13 дахь ерөнхийлөгч болж байна. Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх гишүүдийг чуулганаар тодруулах бөгөөд дэд ерөнхийлөгчид тав, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн.
Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь гишүүн ирсэн бөгөөд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Конвентри чуулганд оролцсон аж. Түүнчлэн МҮОХ гишүүддээ ажлын тайлангаа танилцуулжээ.







насны хишиг