Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 25 дэх өвлийн хуралдаан /2025,02,19/-нд боллоо. Энэхүү хуралдаан Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцсон юм.
Хурлын завсар зайгаар харин үр дүнтэй уулзалтууд хийлээ. Мөн ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Торгоны замын группэд Их Британийн Парламентын дээд танхимын төлөөлөл нэмэгдэн орж ирсэнд баяр хүргэв. Азербайжаны санаачилгаар анх байгуулагдсан энэ бүлгийг нилээд эртнээс дэмжиж ирсэн. Одоо харин уг байгууллагын нийт гишүүн орнуудын талаас илүү нь энэхүү группийг дэмждэг болжээ.







