НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзжээ

Ойрхи Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байна.
Энэ хүрээнд АНЭУ-ын Дубай хотыг зорьсон МИАТ ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангасан. Уг нислэг 91 зорчигчтойгоор Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас монголын цагаар 19:40 цагт хөөрлөө.
Тусгай үүргийн нислэг 4:45 цаг орчимд газардана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.







