
Цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт үйлдэж буй бичлэг цацагдсан. Уг хэргийг ЦЕГ-аас тодруулан шалгаж байгаа мэдээллийг өгсөн. Харин тус хэрэгт холбогдогчид ХУД-ийн ЕБ-ын 130-р сургуулийн сурагчид байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй.
Харин 130-р сургуульд суралцдаг байсан хохирогч хүүгийн аав мөн зарим эцэг эхийн төлөөлөл ийн хэвлэлд хандаж, ярилцлага өгчээ.
Эцэг эхийн ТӨЛӨӨЛӨЛ: БАРИМТ 1: “Манай хүүхэд зодуулж, хөлийн савхан яс, гарын савхан яс хугарч гэмтээд хадуулсан. Хөл дээрээ гишгэж чадахгүй байж байгаад саяхан сургуульдаа явж эхэлсэн. Багш, сургуулийн удирдлагуудад хэлэхээр тоодоггүй. 130-р сургуульд өмнө нь ч ийм олон асуудал гарч байсан. Зодсон хүүхдийн эцэг эх кальци өгөөд л явсан”. Сургуулийнх нь удирдлагууд болон нийгмийн ажилтан өөдөөс том том худлаа зүйл ярьдаг, хаацайлдаг, ажлаа ерөөсөө мэддэггүй.
Эцэг эхийн ТӨЛӨӨЛӨЛ: БАРИМТ 2: “Дээрэлхүүлээд зодуулж байгаа хүүхдийн царайг ил гаргаад зодож байгаа хүүхдүүдийн царайг нуудаг. Тэр хүүхдүүдийн царайг ил гарга. Амиа хорлоод үхвэл үхнэ л биз. Тийм булай юмнууд миний хүүхдүүдтэй мөр зэрэгцэж яваад яах юм. Би тийм орон сууцанд амьдардаг, манай аав тэдэн төгрөг олдог гээд л мөнгө ярьдаг хүүхдүүд. Уучлаарай, хүүхдүүдээ зөв хүмүүжүүл”.
Эцэг эхийн ТӨЛӨӨЛӨЛ: БАРИМТ 3: “130-р сургуулийн бие засах газар ихэвчлэн зодоон, цохион, асуудал гаргадаг юм билээ. Нүдний цөцгий мэт хайрлаж нандигнан өсгөсөн үрсээ ийм араатан шиг эрх мэдэл, мөнгөөрөө далайлгаж айлгадаг мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүдэд дээрэлхүүлмээргүй байна. Бид эрүүл бас аюулгүй орчинд үр хүүхдээ сургаж, боловсролыг нь олгох ёстой. Гэтэл өнөөгийн манай Монголын нийгэм иийм, харгис, хатуу, бүлэг, сөрөг нэг үеэр хүрээгээ тэлсээр буйд харамсалтай байна. Хууль, шүүх, цагдаагийн байгууллага нь үнэн зөвөөр энэ хэргийг шийдвэрлэж, дахин өөр хүүхэд бэртэж гэмтэхээргүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.
ЦЕГ: Шалгалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдан, зодож, бичлэг хийсэн болохыг тогтоожээ. Иймд хэрэгт холбогдогчдыг бүртгэн, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн.
Гэмт хэрэг, зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл, мөнгө нэхдэг үйлдлийг удирдан зохион байгуулаад байгаа 2 охин, 2 эрэгтэй хүүхэд байна. Насанд хүрээгүй хүүхдийг үл ялах зүйлээр шалтаглан хүүхдүүдийг дээрэлхдэг байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Шалгалтын явцад зодож, үг хэлээр доромжилж, бие махбодод нь гэм хор учруулсан нь тогтоогдсон. Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн зөрчил тогтоогдоогүй. Хэрэв бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай байдаг. Хүүхдийн амь насанд хохиролтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэл хорих ял шийтгэдэг” гэх мэдээллийг өгөөд буй.







манай хэдэн хувцасны гол, хоолны сав цагдаа нар толгойг нь илээд өнгөрөөх биздээ. эцэг эхчүүд нь гэж ал дүүжил цаазаар ав гэж орилдог зах дээр зогсоод хэдэн цаастай болсон мояа нар байдаг байх