
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сүүлийн үед өөртэй нь холбоотой гараад буй шүүмжлэл, мэдээлэлд тайлбар хийлээ.
Б.Батбаатар: “Би ИЗНН-д элсээд 10 жил болж үүнээс сүүлийн хоёр жил гаруй хугацаанд намын даргаар ажиллаж байна. Манай намын нэр бүхий хүмүүс тухайлбал, Р.Батболд, Д.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нар зохиомолоор намын онц их хурал хийсэн. Тэр хууль бус зохиомол үйл ажиллагаанд манай намын дэд дарга нар, дүүргийн намын дарга нарыг оролцохгүй байхыг хүслээ. Үүнийг зогсоох шаардлагатай энгийн иргэд, гишүүдийг төөрөгдөлд оруулж хамгаалалтын алба гаргасан. Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй, байсан ч өөр журмаар явагддаг” гэв.
Мөн зарим хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд цацагдаж буй мэдээлэл нь бодит байдлаас зөрсөн, буруу ойлгол төрүүлэхээр байгааг онцолж, холбогдох асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн юм.
Эдгээр холбогдох асуудлыг хууль, журмын хүрээнд шалгуулж, бодит үнэн тодорхой болох ёстой гэж үзэж байгаагаа хэлж, ил тод байдлыг хангах шаардлагатайг дурдсан байна. Түүнчлэн олон нийтэд цацагдаад буй мэдээллийг нягталж, баримтад тулгуурлахыг уриалж байгаагаа илэрхийллээ.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






