
Цахим орчинд охид нэгнээ зодож буй бичлэг тархсан. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: Үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 9-ний шөнө насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг нийтлэгдсэн. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Тухайн бичлэгтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр илрүүлээд шалгалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Урд өмнө дээрэлхэлтийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан, мөн өмнөх дээрэлхэлттэй холбоотой эцэг эхчүүдээс өргөдөл, гомдол, хүсэлт байгаа.
Шалгалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдан, зодож, бичлэг хийсэн болохыг тогтоожээ. Иймд хэрэгт холбогдогчдыг бүртгэн, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Гэмт хэрэг, зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл, мөнгө нэхдэг үйлдлийг удирдан зохион байгуулаад байгаа 2 охин, 2 эрэгтэй хүүхэд байна. Насанд хүрээгүй хүүхдийг үл ялах зүйлээр шалтаглан хүүхдүүдийг дээрэлхдэг байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Шалгалтын явцад зодож, үг хэлээр доромжилж, бие махбодод нь гэм хор учруулсан нь тогтоогдсон. Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн зөрчил тогтоогдоогүй. Хэрэв бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай байдаг. Хүүхдийн амь насанд хохиролтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэл хорих ял шийтгэдэг” гэх мэдээллийг өгөв.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй нөлөөллийн ажил хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургууль болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв.
“







Сайн шалга муусайн эпштэйний үргэлжлэл тийрэнгүүд