
2026 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 15-ныг хүртэлх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
10-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарах боловч 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч,
ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 09, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд Халх голын сав газар, Алтайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.
Агаарын температур: 06-10-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-15-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -22…-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 06-11-ний хооронд өдөртөө дулаарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-24 градус, бусад хэсгээр -13…-18 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 12-15-нд хүйтэрч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-32 градус, бусад хэсгээр -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар






